A1+A2
Анхан + Дунд (A1+A2)
1 ба 2-р шатны ангиудын хичээл тус бүр 8 долоо хоног үргэлжилдэг. 7 хоногт 4 удаа 2 цагаар хичээл орохдоо 1 өдөр нь гадаад багш, үлдсэн өдрүүдэд нь монгол багш нар заадаг. Эхний 2 шатанд англи хэлний анхан шатны дүрэм болон нийтлэг сэдвүүдэд шаардлагатай байдаг үгсийг заах талууд дээр илүү анхаардаг. Бидний бүтээсэн ном сурах бичиг, материалууд нь дүрмийн тайлбарууд, жишээ дасгалууд, шинэ үг сурахад дөхөм болох даалгавруудаас бүрдсэн байна. Ангиуд маань цөөхөн хүнтэй, сонирхолтой, интерактив байдлаар ордог бөгөөд ангид суух 8 цагийн хичээлээсээ гадна сурагчдыг хичээлээс гадуурх клуб, яриа, арга хэмжээ, давтлагуудад суухыг бид уриалдаг.
B1
Дунд + Гүнзгий (B1)

IELTS/TOEFL -ын бэлтгэл (B2)
3-р шатнаас шалгалтад бэлдэх тал дээр илүү анхаарал хандуулж эхэлдэг. Энэ шатанд сурагчид анхан шатны дүрмийн ойлголттой, унших болон бичих чадваруудаа стратегитайгаар сайжруулах аргуудыг судалж, сурч эхэлнэ. Мөн түүнчлэн TOEFL, IELTS - ын шалгалтуудад орж ирдэг асуултуудын төрлүүдтэй танилцах боломжтой. Хуваарийн хувьд, нийт хичээл орох өдрүүдийн 1 хагас нь гадаад багш нар, үлдсэн хагас нь монгол багш нар ордог учраас англиар сонирхолтой сэдвүүдийн хүрээнд ярилцах боломж илүү их бүрдэж ирдэг. Ингэснээрээ энэ түвшний сурагчид маань өөрсдийнхөө үзэл бодлыг англиар илэрхийлэхдээ илүү өөртөө итгэлтэй болон төлөвшдөг.
IELTS / TOEFL (C1)
4-р шатанд жинхэнэ шалгалтын нөхцөлд түвшин тогтоох жишээ шалгалт өгч, IELTS TOEFL - ын жинхэнэ шалгалт дээр анхаарах шаардлагатай талуудаа багш нараасаа сонсох боломжтой болдог. Энэ түвшнийг төгссөний дараа сурагчид жинхэнэ шалгалт дээрээ өөрийнхөө бүхий л чадваруудыг бүрэн хэмжээнд харуулах итгэлтэй болдог.