
Байгуулагдсан
Абсолют төв нь 2001 онд Монгол улсын ирээдүй залуу хойч үедээ англи хэлний мэдлэг өгөх хүсэл тэмүүллээр үүсгэн байгуулагдсан.
Бид оюутан сурагчдадаа сурахад аюулгүй, сонирхолтой орчныг бүрдүүлэн ажиллахыг зорьдог. Сурагчдаа чадвартай дэлхийн иргэд болгож өсгөн хөгжүүлэх нь бидний зорилтуудын нэг билээ. Ингэхдээ олон талт байдлыг дэмждэг, шүүмжлэлтэйгээр сэтгэдэг, суралцах дуртай хүүхдүүдийг бий болгон, хүртээмжтэй сургалтын орчноор хангаж өгөхийг зорьж байна. Бид шударга, хүртээмжтэй, уян хатан, тууштай байдлуудыг эрхэмлэдэг бөгөөд эдгээр шинж чанарууд нь оюутан сурагчдыг маань Монголынхоо соёл уламжлалыг эрхэмлэн дээдлэхээс гадна дэлхийн хариуцлагатай иргэдийн нэг болон төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж итгэдэг. Бид боловсролд олон улсын орчин үеийн хандлагыг нэвтрүүлэхээр зорьж буй эрч хүчтэй, өсөн нэмэгдэж буй байгууллага билээ. Бидний зорилго бол олон соёлт ертөнцөд чөлөөтэй харилцах чадвартай насан туршийн суралцагчдыг бий болгох явдал юм.
Олон төрлийн хичээлээс гадуурх сургалтууд.
Зөвхөн манай сургуулийн сурагчдад зориулан бэлтгэгдсэн сонирхолтой мөртлөө сорилттой ном, материалууд.
Сурагчдынхаа төлөө бүхий л зорилгуудад туслахаар ажилладаг нөхөрсөг, туршлагатай ажилчид.
Хотын төвд байршилтай, орчин үеийн тухтай анги танхимууд.
TOEFL, IELTS - ийн шалгалтад бэлдсэн 22 гаруй жилийн туршлага болон үр дүн.
Цөөн сурагчидтай ангиудад заах туршлагатай, чадварлаг, мэргэжлийн багш нар.
Англи хэлийг анхлан суралцагсдад зориулан бүтээгдсэн анги.
Арай хүнд түвшний дүрэм үзэж эхлэхээсээ өмнө анхан шатны дүрмээ бататган бэхжүүлэх боломжийг энэ ангид олгодог.
Энэ түвшинд суралцагчид нь англи хэлний тодорхой мэдлэгтэй, өргөн цар хүрээний үгс ашиглах чадвартай байна.
Энэ түвшинд сурагчид шалгалтуудад орж ирдэг асуултуудын төрлүүдтэй танилцаж, бэлдэж эхэлнэ.
Абсолют төв нь 2001 онд Монгол улсын ирээдүй залуу хойч үедээ англи хэлний мэдлэг өгөх хүсэл тэмүүллээр үүсгэн байгуулагдсан.
Абсолют төв нь 2001 оны 9 сараас TOEFL & IELTS-ийн шалгалтуудад бэлтгэх сургалтын хөтөлбөрийг Монгол улсад анх нэвтрүүлсэн.
Абсолют төв нь 2003 оноос ETS-н программыг сургалтын хөтөлбөртөө хэрэгжүүлж эхэлсэн.
Шинэ үгийн мэдлэг болон дуудлагаа сайжруулахад зориулан бүтээгдсэн давтлага.
Бүх түвшний ангиудад уншлагын клуб нь тогтмол явагддаг.
Хоцрогдол арилгахад чиглэсэн дүрмийн давтлага.
Энэ клуб нь сурагчдад маргаантай сэдвүүдээр илүү судалж, бодож, ярилцахад нь түлхэц болж өгдөг.
Гадаадад суралцах гэж байгаа оюутан сурагчдадаа зориулсан соёлын өдөрлөгүүд.
CV болон cover letter бичих, ярилцлагад бэлдэх давтлага