Macquarie University-ийн албан ёсны төлөөлөгч зочиллоо
Блог

Австралийн шилдэг их сургуулиудын нэг болох Macquarie University-ийн албан ёсны төлөөлөгч манай сургууль дээр зочилж, сурагчдад бакалавр, магистрын хөтөлбөрүүд, тэтгэлэг, элсэлтийн боломжуудын талаар мэдээлэл өглөө.
Австрали улсад чансаагаараа #11-т бичигддэг Macquarie University нь өндөр чанартай боловсрол, судалгаа, карьерын шилдэг боломжуудаараа алдартай сургууль юм.
