Швейцарын 2024/2025 оны тэтгэлэгээ зарлаж байна.
Тэтгэлэг

Энэхүү тэтгэлэг нь Швейцарын Холбооны Улсруу явж судалгаа хийх хүсэлтэй залуу эрдэмтдэд зориулагдсан юм. Их дээд сургуульд суралцах хүсэлтэй бакалавр, магистрт бол тэтгэлэг олгодоггүй. Өргөдөл гаргагч нь өргөдлийн багцыг www.sbfi.admin.ch/scholarships_eng хаягаар татаж авах боломжтой. Өргөдлийн материалыг 2023 оны 12-р сарын 13-ны 12:00 цаг хүртэл Швейцарын Хамтын ажиллагааны газарт хүлээн авна.